Monday, December 20, 2010

Билл Гейтс: Амьдрал жилийн дөрвөн улиралд хуваагдахгүй, тэнд зуны амралт гэж бүр ч байхгүй

Зиак Билл ах ийнхүү өгүүлсэн байна.

source: http://news.gogo.mn/r/80812

Билл Гейтс: Амьдрал жилийн дөрвөн улиралд хуваагдахгүй, тэнд зуны амралт гэж бүр ч байхгүй
Манай гаригийн хамгийн баян хүн Билл Гейтсийг мэдэхгүй хүн гэж үгүй. Түүнийг боловсролгүй баян гэж атаархагчид олон. Гэвч чадаж байгаа юманд арга байхгүй. Ер баян тансаг амьдрах ганц арга зам нь боловсрол биш гэдгийн нотолгоо хорвоо дэлхийд захаас аван бий. Магадгүй Монголчууд бидний дундаас ч ийм жишээг сонгож болно байх. Тодорхой түвшний боловсрол эзэмшээгүй хэрнээ бүхий л хүн төрөлхтөнд танигдсан алдартай жүжигчин, “Галдиатор” киноны дүрээр нь бидний сайн мэдэх болсон Рассел Kpoy /Russell Crowe/, Английн алдарт хөлбөмбөгчин Дэвид Бэкхэм /David Beckham/, алдарт Уолт Дисней /Walt Disney/ гэхчлэн олон хүний нэрийг дурдаж болно. Тэд бүгд амжилтад хүрсэн өөрийн гэх арга замтай.

Боловсролгүй алдартнуудын дотоод ертөнцийг нээх амаргүй байх. Гэхдээ Билл Гейтсийн хувийн бодол саналаас уншигчиддаа хүргэе. Учир нь түүний үг тэр хүнийг тодорхой хэмжээгээр илэрхийлж байгаа нь тодорхой.

Билл Харвардын их сургуульд сурч байсан боловч сургуулиа хаяж алдарт “Microsoft” компаниа 1975 оны дөрөвдүгээр сарын 4-нд үүсэн байгуулжээ. Түүний компани секундэд дунджаар 300 долларын орлоготой ажилладаг. Одоо тэрбээр эхнэрийнхээ хамт буяны асар том хөтөлбөр хэрэгжүүлж байгааг дуулсан байна. Түүний нэгэн сургуульд уригдан ярилцлага хийхдээ хэлсэн санаа бодлоос түүвэрлэн хүргэж байна.

1. Амьдрал шударга бус, үүнтэй эвлэр.
2. Хорвоо ертөнц чиний сэтгэл санаа, өөрийгөө хүндэтгэх хүндэтгэлийг нулимаад л хаячихна. Чиний сайн тал, нэр хүндийг зөвшөөрөхийн өмнө чамаас ямар нэгэн амжилт бүтээл шаардана.
3. Сургуулиа төгсөнгүүт жилийн 1,000,000 төгрөгийн цалин авах магадлал бараг үгүй. Чи “гавъяа” байгуулаагүй цагт компанийн дэд ерөнхийлөгч хэзээ ч болохгүй.
4. Хэрэв чи багшийгаа хатуу чанд, шаардлага өндөртэй гэж бодож байвал босстой болохоо хүлээсэн нь дээр. Чамайг даалгавраа хэрхэн биелүүлэхээс боссын ажил бас чиний мөнгөтэй болох уу үгүй юу гэдэг нь хамаардаг. Үүнд л ялгаатай тал нь байгаа юм.
5. Зах дээр наймаа хийхийг чи өөрийн нэр хүндээс доогуур гэж бүү бод. Таны өвөг дээдэс ямар ч ажлыг, тэр дундаа ийм ажлыг ч сайхан боломж гэж үзэж хөлжиж чадсан түүхтэй.
6. Бүтэлгүйтэх болгондоо эцэг эхээ буруутгах гэж бүү яар, өөрийн бүтэлгүй явдалд шантарч болохгүй, харин алдаан дээрээ суралц.
7. Чамайг төрөхөөс өмнө эцэг эх чинь одоо чиний санаж байгаа шиг ийм уйтгартай, сонирхолгүй хүмүүс байгаагүй. Тэд чамайг санаа зовох юмгүй хүүхэд насаа өнгөрөөг гэж, чиний хувцас хунарыг угааж, чиний өөрийгөө өргөмжлөх чалчаа үгийг сонссоор ийм болсон юм. Тиймээс гэрээ засаад төрөө засахын өмнө өөрийнхөө өрөөг янзалж цэгцэлсэн нь дээр.
8. Танай сургууль ялагчид, ялагдагсад гэж хуваахаа больсон. Зарим сургуульд муу дүн тавихаа бүр байсан. Хэдэн ч удаа шалгалт шүүлэг өгч болно. Харин энэ бүхэн бодит амьдралтай огтхон ч адилгүй. Учир нь амьдралд чи ганц л удаа шалгалт өгнө гэдгээ ойлгох хэрэгтэй.
9. Амьдрал жилийн дөрвөн улиралд хуваагдахгүй, зуны амралт гэж бүрч байхгүй. Маш цөөн ажил олгогч чамайг өөрийн “би”-гээ олоход туслана. Энэ бүхнийг ч бас хувийн чөлөөт цагаар амжуулах хэрэгтэй болно.
10. Бодит амьдралыг зурагтаар үзүүлж байгаатай бүү андуур! Амьдрал дээр хүмүүс ихэнх цагаа кафед бус харин ажлын газраа өнгөрөөдөг.
11. Нүдний шилтэй “онцчуудтай” сайн харилцаатай бай. Хожим тэдний нэг чиний дарга болох магадлал өндөр. 

3 comments:

Misheel said...

Yamar hetsuu nudend haltai template songoo vee, ugn dotorh textii ni unshchihmaar baihiin

Unknown said...

za uuchlaarai solichyoo kk

Misheel said...

Bayarlalaa.