1-ийг нь бодоогүй шүү.
http://img816.imageshack.us/img816/6207/dscn2070.jpg
Here be dragons! Share what you have:) хурцынхаан гэж...
Friday, October 29, 2010
Friday, October 22, 2010
Цуврал - 2
Бизнесийн ёс зүй хичээлийн ач холбогдол
Монгол улсад тэртээ 1990-ээд оноос ардчиллын салхи исгэрч, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоог халж зах зээлийн чөлөөт эдийн засагт шилжээд эдүгээ 20-иод жилийг ардаа орхижээ. Энэхүү өөрчлөлтийн улс төр, нийгэм эдийн засагт авч ирсэн хамгийн том өөрчлөлтүүдийн нэг бол яах аргагүй хувийн өмч, хувийн хэвшлийн хөгжил юм. Монголчууд бид орчин цагийн түүхэндээ анх удаагаа хувийн өмчтэй болж, хувьцаа эзэмшиж, хувиараа бизнес эрхлэх эрх зүйн, эдийн засгийн орчин нөхцөл бүрдсэн юм.
Ийнхүү өнгөрсөн 20 жилийн хугацаанд ёстой л сүүхэйтэй нь Эрээн явж ганзагын наймаа хийхээс өгсүүлэн, өмч хувьчлал, банк санхүүгийн салбарын шинэчлэл, хөрөнгийн зах зээлийн эхлэл зэрэг шилжилтийн үеийн бий болгосон боломжийг зөв, буруу ашиглан явсаар эдүгээ шинэ үеийн монголчууд гэхэд буруудахгүй нийгмийн тодорхой хэсэг бүлэг бий болсон байна. Гэхдээ энд цаг үеийн өгсөн боломжийг ашиглан хөрөнгө төвлөрүүлж чадсан хүмүүсийг бизнесийн ёс зүйн доголдолтой хэмээн зэмлэх гэсэнгүй. Угаасаа ч тэр үед хэн маань ч бизнесийн ёс зүй битгий хэл бизнес гэж юу байдгийг ч мэдэхгүй “Нийт нь нэгнийхээ төлөө! Чадлаараа ажиллаж, хэрэгцээгээрээ хэрэглэцгээе!” гэсэн социализмын үзэл суртлаар хүмүүжиж байлаа.
Гэвч энд нэг бяцхан зөрчил байгааг дурдахгүй өнгөрч болохгүй нь: Тухайн цаг үед үнэхээр л социализм, коммунизмын үзэл суртлаар хүмүүжиж, ядаж л эцэг эх, багш нар нь тэр үзлийг номлож байсан бол бизнесийн ёс зүйгээ байг гэхэд хүний юманд шунахгүй байх, бусдад хор хохирол учруулахгүй байх зэрэг энгийн ёс зүйн ухамсрын тодорхой түвшинд хүрсэн байх учиртай. Гэтэл өнөөдөр яг энэ үеийнхэн маань улс төр, нийгэм, эдийн засаг, бизнесийн салбарт гол байр суурийг эзэлж, улс орныг удирдаж яваа. Эдгээр хүмүүсийн зарим нь өөрсдийн бизнесийг дэмжиж, шударга бусаар өрсөлдөөнд давуу байдал үүсгэх зорилгоор өөрсдөдөө зориулсан хууль тогтоомж баталж, элдэв тусгай зөвшөөрөл лиценз нэрээр монополь, олигополийн зах зээлийг үүсгэж, авилгал хээл хахуульд баригдаж, улаан мөнгөнөөс болж улс орон, газар нутгаа зарахад ч бэлэн болсон байна. Тэгэхээр эдгээр зарим хүмүүс маань анхнаасаа л ийм ёс суртахуунгүй байв уу эсвэл зах зээл, хөрөнгө мөнгө ёс суртанхууныг үгүй хийв үү?
Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй гэдгийн үлгэрээр шинэ дараа үе нь хуучин үеээ түрэн гарч улс төрд ч нийгэмд ч бизнест ч шинэ хүмүүс, шинэ үе гарч ирнэ. Тэр үе маань л өмнөх үеийн алдаанаас суралцаж, ололтоос үлгэрлэн хөгжлийн буухиагаа үргэлжлүүлэх тэр мөчид ёс зүйг, ёс зүйтэй байхын ухааныг эзэмшиж мэдсэн байгаасай.
Бид хэдийгээр бизнесийн ёс зүйн талаар ярьж байгаа ч зах зээлийн буюу хөрөнгөтний зах зээлийн эдийн засгийн өнөө үед улс төр, нийгэм, олон нийт, боловсрол, эрүүл мэнд гээд нийгмийн бүхий л салбар эргээд бизнестэй нягт холбоотой юм. Учир иймд заавал бизнесийн байгууллагад ажиллаж, удирдаж яваа хүмүүс биш нийгмийн бүхий л салбарт ажиллах залуус маань бизнесийн ёс зүйн талаар суурь ойлголтыг эзэмшсэн байвал зохино.
Юуны өмнө ёс зүй нь ардчиллын ч юм уу социализмын авч ирсэн зүйл биш нэн эртнээс улбаатай бие даасан шинжлэх ухаан юм. Иймд ёс зүйг хэн нэгэн хөгшний үглэж байдаг хийрхэл төдий зүйл биш хувийн бизнестээ, өдөр тутмын харилцаандаа, хүмүүстэй харилцахад, тэднийг удирдахад, хамгийн чухал нь өөрийгөө төлөвшүүлэхэд ашиглаж болох шинжлэх ухаан гэдгийг ойлгох нь чухал.
Аливаа шинжлэх ухааныг судлахдаа түүний үүсэл гарал, түүхэн хөгжил, үндсэн ойлголтууд, судлагдахуунуудыг нь ойлгож суралцах нь ном уншиж сурахаасаа өмнө цагаан толгой сурахтай агаар нэгэн билээ. Түүнчлэн ёс зүй нь хүний тухай, нийгмийн тухай тэр дундаа үзэл санаа, зан араншин, ёс суртахуун зэрэг хийсвэр ойлголтуудыг судалдаг тул энэхүү шинжлэх ухааны үүсэл хөгжилд үнэтэй нөлөө үзүүлсэн эрт эдүгээгийн гүн ухаантнуудын үзэл санаа, дотоод гадаадын ард түмний уламжлалт өв соёлыг, зан заншил, үнэ цэнийн талаар ойлголтыг ч мөн судлах шаардлага бий. Улмаар энэхүү шинжлэх ухааны үндсэн үүрэг, тулгуур асуудлуудыг судалснаар хувь хүн өөрийн ертөнцийг үзэх үзэл, зан суртахуун, суурь хүмүүжилтэй уялдуулан ёс зүйн талаар суурь философийг эзэмшинэ.
Бизнесийн ёс зүйн талаар дурдахаас өмнө бизнест яагаад ёс зүй хэрэгтэй талаар авч үзье. Бизнес буюу хэн нэгний ямар нэг хэрэгцээг хангаснаар ашиг олох үйл ажиллагаа нь арвин их түүхтэй. Эрт цагт хүмүүс өөрт байгаа илүүдэл хүнс, эд зүйлээ дутуу байгаа юмаараа солилцож байх тэр үеэс л эдгээр хүмүүсийн хооронд зуучилж илүүдэлтэй байгаа эд зүйлсийг дутагдалтай хэсэгт хүргэн дундаас нь ашиг олдог бизнесүүд гарч ирсэн. 1900-аад оны эхээр буюу их үйлдвэрлэлийн эрин үед үйлдвэрлэгч л бүхнийг шийддэг, юу үйлдвэрлэж, ямар үнээр борлуулах нь тэдний гарт байв. Гэвч цаг хугацааны аясаар тэдэнд өрсөлдөгчид гарч ирж зах зээл нь ханаж, хэрэглэгчид ч өргөн сонголттой, өндөр шалгууртай болсноор орчин цагт бизнесийн томьёолол өөрчлөгдөн хэн нэгний хэрэгцээг нь хангаснаар ашиг олох төдийгүй хэрэглэгчийнхээ гэр бүл, бизнесээ эрхэлж буй нийгмээ халамжлах, байгаль орчныг хайрлан хамгаалах, улс орны хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах зэрэг өргөн хүрээний асуудлуудыг хамруулан авч үзэж байна.
Аливаа бизнесийн хамгийн эцсийн хэрэглэгч нь хүн юм. Иймд бизнес бол хүнд үйлчилдэг, нийгэмд үйлчилдэг зүйл. Нөгөө талаас бизнес өөрөө ч хүн юм, өөрөөр хэлбэл бизнесийг хүмүүс л эрхлэн явуулдаг. Ингээд бодохоор бизнесийг нийгэмтэй холбоо, хамааралтай талаар тайлбарлах шаардлагагүй энэ 2 зүйл анхнаасаа 1 юм гэдгийг ойлгож болно.
Ийнхүү ёс зүйн талаар, бизнес дэх ёс зүйн хэрэгцээ шаардлагын талаар судалсны дараагаар бизнесийн байгууллагын хувьд ёс зүйн холбогдолтой ямар ямар асуудлууд хөндөгдөн байдаг талаар судлах шаардлагатай.
Бизнесийн байгууллага нь нийгэмд үйлчилдэг, нийгмийн нэг төлөөлөл болохын хувьд нийгмийнхээ өмнө тодорхой хариуцлага хүлээнэ. Хууль эрх зүйн орчинд тодорхой зохицуулалтыг хийж өгсөн байдаг ч нийгмийн хариуцлага бол сайн дурын үндсэн дээр хийгдэх ухамсарт үйл ажиллагаа юм. Бизнес нь эдгээр ёс зүйн зохицуулалтыг өөрсдийн дүрмээр, хууль тогтоомжийн хүрээнд зохицуулдаг. Мөн тухайн бизнесийн онцлогоос хамааран мэргэжлийн ёс зүй, оюун өмчийн хамгаалал, олон улсын бизнесийн ёс зүй, байгаль орчинд үзүүлэх эерэг сөрөг нөлөөл зэрэг асуудлууд яригддаг.
Дээр дурдсанчлан бизнес нь нийгэмд үйлчилдэг төдийгүй өөрсдөө ч хүмүүсийн оролцоогоор явж байдаг нийгмийн бүлэг болохын хувьд зөвхөн гадаад хэрэглэгч, нийгэм, байгаль орчин гэлтгүй дотогшоо буюу ажилтан албан хаагчид, хувь нийлүүлэгчид уруугаа чиглэсэн ёс зүйн асуудал тавигддаг. Тухайлбал ашиг сонирхлын зөрчил, бизнесийн нууцын хамгаалалт, авилгал хээл хахууль зэргийг дурдаж болох юм.
Бизнесийн ёс зүй хичээлийг судалснаар эдгээр асуудлуудыг шүүн хэлэлцэж, өөрийн гэсэн харах өнцгийг бүрдүүлэх, бизнесийг ёс зүйтэй эрхлэхийн ач тусыг ойлгоход дэмжлэг үзүүлэх болов уу.
Б.Мөнхзориг
S09/14
2010
Thursday, October 21, 2010
Стресс тайлах
Энийг татаад спикерээ асааж байгаад сонсоорой. Заримдаа стресстэй үед сонсохоор тайлагддаг шүү :)
http://share.gogo.mn/WKwS5wsYp218321287679503/Thanks.xls
http://share.gogo.mn/WKwS5wsYp218321287679503/Thanks.xls
Wednesday, October 20, 2010
21st Century.... Are we becoming less day by day?
Our communication - Wireless
Our dress - Topless
Our telephone - Cordless
Our cooking - Fireless
Our youth - Jobless
Our food - Fatless
Our labour - Effortless
Our conduct - Worthless
Our relationship - Loveless
Our attitude - Careless
Our feelings - Heartless
Our politics - Shameless
Our education - Valueless
Our follies - Countless
Our arguments - Baseless
Our Job - Thankless
Our Boss - Brainless (not all, though:))
Our Salary - Very less
Blogs we read - sometimes useless!!!
Tuesday, October 19, 2010
sanhuu udirdlaga biye daalt
Hi all,
Uchigdur shalgaltaa sain ugtsguusun uu? Sanhuu udirdlagiin unuuh
aihtar diplomiin ajil shig biye daaltiig ene hagas saind buyu X/23-nd
uguh yum bn shdee! Bagsh angiinhandaa sanuulaarai gej baina. Za tegeed
bugded amjilt husye. Manai bagiin company-iin zasaglal sedveer hiij
bgaa shuu.
aihtar diplomiin ajil shig biye daaltiig ene hagas saind buyu X/23-nd
uguh yum bn shdee! Bagsh angiinhandaa sanuulaarai gej baina. Za tegeed
bugded amjilt husye. Manai bagiin company-iin zasaglal sedveer hiij
bgaa shuu.
Hundetgesen,
Munkhzorig
Munkhzorig
Monday, October 18, 2010
Санхүүгийн удирдлагын 16-18 гэрийн даалгавар
Хагас дутуу шүү. Хэрэгтэй бол татаж аваарай.
http://img63.imageshack.us/g/30607805.jpg/
http://img63.imageshack.us/g/30607805.jpg/
Sanhuu burtgel uulzalt
Hi all, ungursun 5 dahid uulzah bsan uulzaagaa unuudur hiiheer bolson gedgiig duulgaya!!! ajlaa taraa 18.30 geed yavaad ochihod bolno bizdee. duulaagui humuustee duulgaarai!!
Friday, October 15, 2010
Wednesday, October 13, 2010
Санхүүгийн удирдлагын 13-15 гэрийн даалгавар
Энд дэвтрийнхээ зургийг нь аваад орууллаа. Мэйл рүү явуулах гэсэн болдоггүй ээ. За амжилт манайхаан.
http://img191.imageshack.us/g/25681345.jpg/
http://img191.imageshack.us/g/25681345.jpg/
Monday, October 11, 2010
Friday, October 8, 2010
Subscribe to:
Posts (Atom)