Here be dragons! Share what you have:) хурцынхаан гэж...
Friday, December 31, 2010
Happy new year!
Та бүхэндээ ирж буй шинэ жилийн мэндийг дэвшүүлж 2011 ондоо аз жаргал, амжилт бүтээл, инээд хөөрөөр дүүрэн байхыг ерөөж эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
Monday, December 20, 2010
Билл Гейтс: Амьдрал жилийн дөрвөн улиралд хуваагдахгүй, тэнд зуны амралт гэж бүр ч байхгүй
Зиак Билл ах ийнхүү өгүүлсэн байна.
source: http://news.gogo.mn/r/80812
Манай гаригийн хамгийн баян хүн Билл Гейтсийг мэдэхгүй хүн гэж үгүй. Түүнийг боловсролгүй баян гэж атаархагчид олон. Гэвч чадаж байгаа юманд арга байхгүй. Ер баян тансаг амьдрах ганц арга зам нь боловсрол биш гэдгийн нотолгоо хорвоо дэлхийд захаас аван бий. Магадгүй Монголчууд бидний дундаас ч ийм жишээг сонгож болно байх. Тодорхой түвшний боловсрол эзэмшээгүй хэрнээ бүхий л хүн төрөлхтөнд танигдсан алдартай жүжигчин, “Галдиатор” киноны дүрээр нь бидний сайн мэдэх болсон Рассел Kpoy /Russell Crowe/, Английн алдарт хөлбөмбөгчин Дэвид Бэкхэм /David Beckham/, алдарт Уолт Дисней /Walt Disney/ гэхчлэн олон хүний нэрийг дурдаж болно. Тэд бүгд амжилтад хүрсэн өөрийн гэх арга замтай.
Боловсролгүй алдартнуудын дотоод ертөнцийг нээх амаргүй байх. Гэхдээ Билл Гейтсийн хувийн бодол саналаас уншигчиддаа хүргэе. Учир нь түүний үг тэр хүнийг тодорхой хэмжээгээр илэрхийлж байгаа нь тодорхой.
Билл Харвардын их сургуульд сурч байсан боловч сургуулиа хаяж алдарт “Microsoft” компаниа 1975 оны дөрөвдүгээр сарын 4-нд үүсэн байгуулжээ. Түүний компани секундэд дунджаар 300 долларын орлоготой ажилладаг. Одоо тэрбээр эхнэрийнхээ хамт буяны асар том хөтөлбөр хэрэгжүүлж байгааг дуулсан байна. Түүний нэгэн сургуульд уригдан ярилцлага хийхдээ хэлсэн санаа бодлоос түүвэрлэн хүргэж байна.
1. Амьдрал шударга бус, үүнтэй эвлэр.
2. Хорвоо ертөнц чиний сэтгэл санаа, өөрийгөө хүндэтгэх хүндэтгэлийг нулимаад л хаячихна. Чиний сайн тал, нэр хүндийг зөвшөөрөхийн өмнө чамаас ямар нэгэн амжилт бүтээл шаардана.
3. Сургуулиа төгсөнгүүт жилийн 1,000,000 төгрөгийн цалин авах магадлал бараг үгүй. Чи “гавъяа” байгуулаагүй цагт компанийн дэд ерөнхийлөгч хэзээ ч болохгүй.
4. Хэрэв чи багшийгаа хатуу чанд, шаардлага өндөртэй гэж бодож байвал босстой болохоо хүлээсэн нь дээр. Чамайг даалгавраа хэрхэн биелүүлэхээс боссын ажил бас чиний мөнгөтэй болох уу үгүй юу гэдэг нь хамаардаг. Үүнд л ялгаатай тал нь байгаа юм.
5. Зах дээр наймаа хийхийг чи өөрийн нэр хүндээс доогуур гэж бүү бод. Таны өвөг дээдэс ямар ч ажлыг, тэр дундаа ийм ажлыг ч сайхан боломж гэж үзэж хөлжиж чадсан түүхтэй.
6. Бүтэлгүйтэх болгондоо эцэг эхээ буруутгах гэж бүү яар, өөрийн бүтэлгүй явдалд шантарч болохгүй, харин алдаан дээрээ суралц.
7. Чамайг төрөхөөс өмнө эцэг эх чинь одоо чиний санаж байгаа шиг ийм уйтгартай, сонирхолгүй хүмүүс байгаагүй. Тэд чамайг санаа зовох юмгүй хүүхэд насаа өнгөрөөг гэж, чиний хувцас хунарыг угааж, чиний өөрийгөө өргөмжлөх чалчаа үгийг сонссоор ийм болсон юм. Тиймээс гэрээ засаад төрөө засахын өмнө өөрийнхөө өрөөг янзалж цэгцэлсэн нь дээр.
8. Танай сургууль ялагчид, ялагдагсад гэж хуваахаа больсон. Зарим сургуульд муу дүн тавихаа бүр байсан. Хэдэн ч удаа шалгалт шүүлэг өгч болно. Харин энэ бүхэн бодит амьдралтай огтхон ч адилгүй. Учир нь амьдралд чи ганц л удаа шалгалт өгнө гэдгээ ойлгох хэрэгтэй.
9. Амьдрал жилийн дөрвөн улиралд хуваагдахгүй, зуны амралт гэж бүрч байхгүй. Маш цөөн ажил олгогч чамайг өөрийн “би”-гээ олоход туслана. Энэ бүхнийг ч бас хувийн чөлөөт цагаар амжуулах хэрэгтэй болно.
10. Бодит амьдралыг зурагтаар үзүүлж байгаатай бүү андуур! Амьдрал дээр хүмүүс ихэнх цагаа кафед бус харин ажлын газраа өнгөрөөдөг.
11. Нүдний шилтэй “онцчуудтай” сайн харилцаатай бай. Хожим тэдний нэг чиний дарга болох магадлал өндөр.

Friday, December 17, 2010
ЗӨВЛӨГӨӨ
Юуны өмнө шинэ жилийн баяраа сайхан тэмдэглээрэй манайхаан. Баярын маргааш өдөр ЗАРАА гуайтай таарвал зарим нэг зараа алах аргуудын танилцуулж байна. Үүнд:
Хутгалж алах - шууд зуу татаж шараа тайлах
Живүүлж алах - цэрийтлээ ус уух
Буланд шахаж алах - тонгойж байгаад хөлсөө гартал гэрийнхээ шалыг шүүрдэж, угаах
Бяцалж алах - галзууртлаа секс хийх
Түлж алах - бэлэн хоол идэх
Хөлдөөж байгаад тэсэлж алах - хүйтэн кола уух
Ядрааж алах - гараараа хувцас хунар зэрэг угаах
Гоймонбаатар ахтай цайны цагаараа уулзаарай.Хэрвээ зараа нь дэндүү олуулаа байвал энэ дээр бичигдсэн аргуудыг хавсран хэрэглэж болно шүү найзуудаа :)

Friday, December 10, 2010
Happy financiers' day!
Сайн байцгаана уу,
Ангийн хамт олондоо болон нийт санхүүчдэдээ баярын мэндийг дэвшүүлье! Монголын чанартай санхүүчид маш олон болтугай!!!
Мөнхзориг
Ангийн хамт олондоо болон нийт санхүүчдэдээ баярын мэндийг дэвшүүлье! Монголын чанартай санхүүчид маш олон болтугай!!!
Мөнхзориг
Tuesday, December 7, 2010
New Year Party 2011
Зээ,
Санхүүч болохоор шийдэж
Санаа сэтгэл шулуудан
Эрдмийн гэгээн харгуйн
Энэ л хагасыг тууллаа
Шалгалт бие даалт давхацаж
Сандралдан мэгдэх энэ мөчүүдэд
Шижир мөнгөн өвлийн баяр
Шинэ жил хаяанд иржээ!
Хувь заяаны эрхээр
Хүсэл тэмүүллийн үрээр
Хамт олон болсон бидХоёр дахь шинэ оноо угтах гэж байна:)
Урсан өнгөрөх цагийн эрхээр
Удахгүй бид чинь салан одно
Улиран одох он жилүүдийн дараа
Уяран санах дурсамж л үлдэнэ!
Тиймэээ, амьдралынхаа нэгээхэн хэсгийг хуваалцаж байгаа ангийн нөхөд та бүхнийгээ шинэ жилийн баярын цэнгүүнд өргөнөөр оролцохыг уриалж байна.
Мөнгөн оюутан насаа дурсамж дүүрэн өнгөрүүлцгээе!
Tuesday, November 16, 2010
Marketing Management MKT312- course schedule
Hi all, marketing-iin udirdlagiin hutulburiig harna uu. 3 biye daalt bgaam bn shuu. ehniih ni 27dn! amjilt husye!
Wednesday, November 10, 2010
Friday, October 29, 2010
Санхүүгийн удирдлагын 19 гэрийн даалгавар
1-ийг нь бодоогүй шүү.
http://img816.imageshack.us/img816/6207/dscn2070.jpg
http://img816.imageshack.us/img816/6207/dscn2070.jpg
Friday, October 22, 2010
Цуврал - 2
Бизнесийн ёс зүй хичээлийн ач холбогдол
Монгол улсад тэртээ 1990-ээд оноос ардчиллын салхи исгэрч, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоог халж зах зээлийн чөлөөт эдийн засагт шилжээд эдүгээ 20-иод жилийг ардаа орхижээ. Энэхүү өөрчлөлтийн улс төр, нийгэм эдийн засагт авч ирсэн хамгийн том өөрчлөлтүүдийн нэг бол яах аргагүй хувийн өмч, хувийн хэвшлийн хөгжил юм. Монголчууд бид орчин цагийн түүхэндээ анх удаагаа хувийн өмчтэй болж, хувьцаа эзэмшиж, хувиараа бизнес эрхлэх эрх зүйн, эдийн засгийн орчин нөхцөл бүрдсэн юм.
Ийнхүү өнгөрсөн 20 жилийн хугацаанд ёстой л сүүхэйтэй нь Эрээн явж ганзагын наймаа хийхээс өгсүүлэн, өмч хувьчлал, банк санхүүгийн салбарын шинэчлэл, хөрөнгийн зах зээлийн эхлэл зэрэг шилжилтийн үеийн бий болгосон боломжийг зөв, буруу ашиглан явсаар эдүгээ шинэ үеийн монголчууд гэхэд буруудахгүй нийгмийн тодорхой хэсэг бүлэг бий болсон байна. Гэхдээ энд цаг үеийн өгсөн боломжийг ашиглан хөрөнгө төвлөрүүлж чадсан хүмүүсийг бизнесийн ёс зүйн доголдолтой хэмээн зэмлэх гэсэнгүй. Угаасаа ч тэр үед хэн маань ч бизнесийн ёс зүй битгий хэл бизнес гэж юу байдгийг ч мэдэхгүй “Нийт нь нэгнийхээ төлөө! Чадлаараа ажиллаж, хэрэгцээгээрээ хэрэглэцгээе!” гэсэн социализмын үзэл суртлаар хүмүүжиж байлаа.
Гэвч энд нэг бяцхан зөрчил байгааг дурдахгүй өнгөрч болохгүй нь: Тухайн цаг үед үнэхээр л социализм, коммунизмын үзэл суртлаар хүмүүжиж, ядаж л эцэг эх, багш нар нь тэр үзлийг номлож байсан бол бизнесийн ёс зүйгээ байг гэхэд хүний юманд шунахгүй байх, бусдад хор хохирол учруулахгүй байх зэрэг энгийн ёс зүйн ухамсрын тодорхой түвшинд хүрсэн байх учиртай. Гэтэл өнөөдөр яг энэ үеийнхэн маань улс төр, нийгэм, эдийн засаг, бизнесийн салбарт гол байр суурийг эзэлж, улс орныг удирдаж яваа. Эдгээр хүмүүсийн зарим нь өөрсдийн бизнесийг дэмжиж, шударга бусаар өрсөлдөөнд давуу байдал үүсгэх зорилгоор өөрсдөдөө зориулсан хууль тогтоомж баталж, элдэв тусгай зөвшөөрөл лиценз нэрээр монополь, олигополийн зах зээлийг үүсгэж, авилгал хээл хахуульд баригдаж, улаан мөнгөнөөс болж улс орон, газар нутгаа зарахад ч бэлэн болсон байна. Тэгэхээр эдгээр зарим хүмүүс маань анхнаасаа л ийм ёс суртахуунгүй байв уу эсвэл зах зээл, хөрөнгө мөнгө ёс суртанхууныг үгүй хийв үү?
Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй гэдгийн үлгэрээр шинэ дараа үе нь хуучин үеээ түрэн гарч улс төрд ч нийгэмд ч бизнест ч шинэ хүмүүс, шинэ үе гарч ирнэ. Тэр үе маань л өмнөх үеийн алдаанаас суралцаж, ололтоос үлгэрлэн хөгжлийн буухиагаа үргэлжлүүлэх тэр мөчид ёс зүйг, ёс зүйтэй байхын ухааныг эзэмшиж мэдсэн байгаасай.
Бид хэдийгээр бизнесийн ёс зүйн талаар ярьж байгаа ч зах зээлийн буюу хөрөнгөтний зах зээлийн эдийн засгийн өнөө үед улс төр, нийгэм, олон нийт, боловсрол, эрүүл мэнд гээд нийгмийн бүхий л салбар эргээд бизнестэй нягт холбоотой юм. Учир иймд заавал бизнесийн байгууллагад ажиллаж, удирдаж яваа хүмүүс биш нийгмийн бүхий л салбарт ажиллах залуус маань бизнесийн ёс зүйн талаар суурь ойлголтыг эзэмшсэн байвал зохино.
Юуны өмнө ёс зүй нь ардчиллын ч юм уу социализмын авч ирсэн зүйл биш нэн эртнээс улбаатай бие даасан шинжлэх ухаан юм. Иймд ёс зүйг хэн нэгэн хөгшний үглэж байдаг хийрхэл төдий зүйл биш хувийн бизнестээ, өдөр тутмын харилцаандаа, хүмүүстэй харилцахад, тэднийг удирдахад, хамгийн чухал нь өөрийгөө төлөвшүүлэхэд ашиглаж болох шинжлэх ухаан гэдгийг ойлгох нь чухал.
Аливаа шинжлэх ухааныг судлахдаа түүний үүсэл гарал, түүхэн хөгжил, үндсэн ойлголтууд, судлагдахуунуудыг нь ойлгож суралцах нь ном уншиж сурахаасаа өмнө цагаан толгой сурахтай агаар нэгэн билээ. Түүнчлэн ёс зүй нь хүний тухай, нийгмийн тухай тэр дундаа үзэл санаа, зан араншин, ёс суртахуун зэрэг хийсвэр ойлголтуудыг судалдаг тул энэхүү шинжлэх ухааны үүсэл хөгжилд үнэтэй нөлөө үзүүлсэн эрт эдүгээгийн гүн ухаантнуудын үзэл санаа, дотоод гадаадын ард түмний уламжлалт өв соёлыг, зан заншил, үнэ цэнийн талаар ойлголтыг ч мөн судлах шаардлага бий. Улмаар энэхүү шинжлэх ухааны үндсэн үүрэг, тулгуур асуудлуудыг судалснаар хувь хүн өөрийн ертөнцийг үзэх үзэл, зан суртахуун, суурь хүмүүжилтэй уялдуулан ёс зүйн талаар суурь философийг эзэмшинэ.
Бизнесийн ёс зүйн талаар дурдахаас өмнө бизнест яагаад ёс зүй хэрэгтэй талаар авч үзье. Бизнес буюу хэн нэгний ямар нэг хэрэгцээг хангаснаар ашиг олох үйл ажиллагаа нь арвин их түүхтэй. Эрт цагт хүмүүс өөрт байгаа илүүдэл хүнс, эд зүйлээ дутуу байгаа юмаараа солилцож байх тэр үеэс л эдгээр хүмүүсийн хооронд зуучилж илүүдэлтэй байгаа эд зүйлсийг дутагдалтай хэсэгт хүргэн дундаас нь ашиг олдог бизнесүүд гарч ирсэн. 1900-аад оны эхээр буюу их үйлдвэрлэлийн эрин үед үйлдвэрлэгч л бүхнийг шийддэг, юу үйлдвэрлэж, ямар үнээр борлуулах нь тэдний гарт байв. Гэвч цаг хугацааны аясаар тэдэнд өрсөлдөгчид гарч ирж зах зээл нь ханаж, хэрэглэгчид ч өргөн сонголттой, өндөр шалгууртай болсноор орчин цагт бизнесийн томьёолол өөрчлөгдөн хэн нэгний хэрэгцээг нь хангаснаар ашиг олох төдийгүй хэрэглэгчийнхээ гэр бүл, бизнесээ эрхэлж буй нийгмээ халамжлах, байгаль орчныг хайрлан хамгаалах, улс орны хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах зэрэг өргөн хүрээний асуудлуудыг хамруулан авч үзэж байна.
Аливаа бизнесийн хамгийн эцсийн хэрэглэгч нь хүн юм. Иймд бизнес бол хүнд үйлчилдэг, нийгэмд үйлчилдэг зүйл. Нөгөө талаас бизнес өөрөө ч хүн юм, өөрөөр хэлбэл бизнесийг хүмүүс л эрхлэн явуулдаг. Ингээд бодохоор бизнесийг нийгэмтэй холбоо, хамааралтай талаар тайлбарлах шаардлагагүй энэ 2 зүйл анхнаасаа 1 юм гэдгийг ойлгож болно.
Ийнхүү ёс зүйн талаар, бизнес дэх ёс зүйн хэрэгцээ шаардлагын талаар судалсны дараагаар бизнесийн байгууллагын хувьд ёс зүйн холбогдолтой ямар ямар асуудлууд хөндөгдөн байдаг талаар судлах шаардлагатай.
Бизнесийн байгууллага нь нийгэмд үйлчилдэг, нийгмийн нэг төлөөлөл болохын хувьд нийгмийнхээ өмнө тодорхой хариуцлага хүлээнэ. Хууль эрх зүйн орчинд тодорхой зохицуулалтыг хийж өгсөн байдаг ч нийгмийн хариуцлага бол сайн дурын үндсэн дээр хийгдэх ухамсарт үйл ажиллагаа юм. Бизнес нь эдгээр ёс зүйн зохицуулалтыг өөрсдийн дүрмээр, хууль тогтоомжийн хүрээнд зохицуулдаг. Мөн тухайн бизнесийн онцлогоос хамааран мэргэжлийн ёс зүй, оюун өмчийн хамгаалал, олон улсын бизнесийн ёс зүй, байгаль орчинд үзүүлэх эерэг сөрөг нөлөөл зэрэг асуудлууд яригддаг.
Дээр дурдсанчлан бизнес нь нийгэмд үйлчилдэг төдийгүй өөрсдөө ч хүмүүсийн оролцоогоор явж байдаг нийгмийн бүлэг болохын хувьд зөвхөн гадаад хэрэглэгч, нийгэм, байгаль орчин гэлтгүй дотогшоо буюу ажилтан албан хаагчид, хувь нийлүүлэгчид уруугаа чиглэсэн ёс зүйн асуудал тавигддаг. Тухайлбал ашиг сонирхлын зөрчил, бизнесийн нууцын хамгаалалт, авилгал хээл хахууль зэргийг дурдаж болох юм.
Бизнесийн ёс зүй хичээлийг судалснаар эдгээр асуудлуудыг шүүн хэлэлцэж, өөрийн гэсэн харах өнцгийг бүрдүүлэх, бизнесийг ёс зүйтэй эрхлэхийн ач тусыг ойлгоход дэмжлэг үзүүлэх болов уу.
Б.Мөнхзориг
S09/14
2010
Thursday, October 21, 2010
Стресс тайлах
Энийг татаад спикерээ асааж байгаад сонсоорой. Заримдаа стресстэй үед сонсохоор тайлагддаг шүү :)
http://share.gogo.mn/WKwS5wsYp218321287679503/Thanks.xls
http://share.gogo.mn/WKwS5wsYp218321287679503/Thanks.xls
Wednesday, October 20, 2010
21st Century.... Are we becoming less day by day?
Our communication - Wireless
Our dress - Topless
Our telephone - Cordless
Our cooking - Fireless
Our youth - Jobless
Our food - Fatless
Our labour - Effortless
Our conduct - Worthless
Our relationship - Loveless
Our attitude - Careless
Our feelings - Heartless
Our politics - Shameless
Our education - Valueless
Our follies - Countless
Our arguments - Baseless
Our Job - Thankless
Our Boss - Brainless (not all, though:))
Our Salary - Very less
Blogs we read - sometimes useless!!!
Tuesday, October 19, 2010
sanhuu udirdlaga biye daalt
Hi all,
Uchigdur shalgaltaa sain ugtsguusun uu? Sanhuu udirdlagiin unuuh
aihtar diplomiin ajil shig biye daaltiig ene hagas saind buyu X/23-nd
uguh yum bn shdee! Bagsh angiinhandaa sanuulaarai gej baina. Za tegeed
bugded amjilt husye. Manai bagiin company-iin zasaglal sedveer hiij
bgaa shuu.

Hundetgesen,
Munkhzorig
Munkhzorig
Monday, October 18, 2010
Санхүүгийн удирдлагын 16-18 гэрийн даалгавар
Хагас дутуу шүү. Хэрэгтэй бол татаж аваарай.
http://img63.imageshack.us/g/30607805.jpg/
http://img63.imageshack.us/g/30607805.jpg/
Sanhuu burtgel uulzalt
Hi all, ungursun 5 dahid uulzah bsan uulzaagaa unuudur hiiheer bolson gedgiig duulgaya!!! ajlaa taraa 18.30 geed yavaad ochihod bolno bizdee. duulaagui humuustee duulgaarai!!
Friday, October 15, 2010
Wednesday, October 13, 2010
Санхүүгийн удирдлагын 13-15 гэрийн даалгавар
Энд дэвтрийнхээ зургийг нь аваад орууллаа. Мэйл рүү явуулах гэсэн болдоггүй ээ. За амжилт манайхаан.
http://img191.imageshack.us/g/25681345.jpg/
http://img191.imageshack.us/g/25681345.jpg/
Monday, October 11, 2010
Friday, October 8, 2010
Thursday, September 30, 2010
Monday, September 27, 2010
Бизнесийн ёс зүй дээр бичиж байсан эссэг үзэгчдийн хүсэлтээр цуврал болгон оруулахаар шийдэв:)
Хүн чанар нийгүүлсэнгүй үзэл дээдлэгдэж хүн нь төгс ёс суртахуунжсан нийгэмд хууль нь археологийн олдвор адил хүмүүсийн амьдрахуйн бус танин мэдэхүйн хэрэгцээг хангах чанартай зүйл болон хувирч музейд байх болно
Эргэцүүлэл
Оюун ухаант хүмүүн үүссэн цагаасаа нийгмийн харилцаанд оролцож их бага хэмжээгээр бусдын эрх ашгийг ухамсарлан хүндэтгэж, тэр хэмжээгээр өөрийн хүсэл сонирхол нь хязгаарлагдах байгалийн хуулинд өөрийн мэдэлгүй захирагдан, зохилдон барилдаж иржээ. Мянга мянган жилийн амьдралын төлөө, амьд үлдэхийн төлөөх тэмцэл, давагдашгүй их байгалийн шалгуурууд нь хүн төрөлхтний оюун ухааныг улам бүр хөгжүүлэн тэлж, нийгмийн гүн гүнзгий нарийн харилцаануудыг бий болгосон байх.
Анх хүн үүсэх үед амьдрал нь ан гөрөө хийх, загасчлах, жимс ногоо түүх төдийхнөөр хязгаарлагдаж, хүмүүс хоорондын харилцаа дохио зангаа, дуу авиа гаргах хэмжээнд л байсан бол эдүгээ дэлхий дээр 6 тэрбум хол давсан хүний их нийгэм, хэдэн мянган хэлээр ярилцаж, зуу зуун мянгаар тоологдох соёл иргэншил, амьдралын хэв маягийг бүрдүүлжээ. Хүний нийгэм ийнхүү хөгжихийн хэрээр энгийн атлаа жаргалтай байсан амьдрал улам бүр баяжин тэлж хүмүүс хоорондын ялгаа тэнгэр газар мэт болж хүн төрөлхтний нийтлэг эрх ашиг, ашиг сонирхол гэх зүйл бараг үгүй болжээ. Хүн төрөлхтөн өөрсдийнхөө бүтээсэн, өөрсдөдөө үнэ цэнэтэй гэж итгүүлсэн эд баялаг, газар нутаг, шашин, үзэл суртлаас болж эдүгээг хүртэл зуу зуун дайныг үзэж, сая сая хүний амийг хүний гараар хөнөөжээ.
Хүн ер нь эрт балар цагт ч тэр эдүгээ орчин цагт ч тэр төрөхдөө л дараах хоёр шинж чанарыг агуулж байдаг болов уу. Эдгээр нь бурханлаг буюу хүмүүнлэг шинж, чөтгөрлөг буюу адгуусан шинжүүд юм. Загалмайтны болон лалын шашинд байдаг анхны хүмүүс болох Адам, Ева хоёрт ч мөн энэ 2 шинж байсан. Бурхан тэднийг бүтээгээд дэлхий дээр авчирсаны дараа хүрч болохгүй шүү хэмээн захисан алимны модноос жимс авч идсэнээр хүн төрөлхтний мөнхийн болоод эцэс төгсгөлгүй их зовлон эхэлсэн талаар дурддаг. Бурхны өөрийн гараар бүтээсэн анхны хүмүүст хүртэл энэхүү адгуусан шинж байсан гэхээр үнэхээр хүний мөн чанарт ийм хоёрдмол шинж анхнаасаа л байсан, цаашид ч байх болно гэдгийг харуулах мэт. Харин энэ 2 шинжийн аль нь илүү давамгайлах нь тухайн бодгалийн генийн кодноос төдийгүй, өсч хүмүүжих орчин ахуй, соёл, гэр бүл, хамт олон, эзэмших боловсрол товчхондоо нийгмээс ихээхэн хамааралтай.
Бид өнөө цагт бүх зүйл хатуу чанга хууль дүрмээр зохицуулагдан ёс зүй, ухамсрыг уландаа гишгэж буй мэтээр харж байгаа хэдий ч дундад зуун, нэн эртний үеүүдийг эргэн харвал хууль цааз өнөөгөөс илүү хатуу чанга байсан. Хүнийг амьдаар нь зулын гол болгох, олны өмнө цаазлах, дүүжлэх, гар хөлийг нь тайрах зэргээр шийтгэхийг нийгмээрээ хэвийн үзэгдэл мэт хүлээн авч байсан. Мөн өнөө цагт бүх хүн ухамсрын түвшинд хүлээн зөвшөөрөөгүй ч гэсэн ихэнх улс оронд ядаж л хуулиар хориглосон байдаг боолчлол, олон эхнэртэй байх, насанд хүрээгүй хүнтэй гэр бүл болох зэрэг үзэгдэл нь ч эрт цагт хэвийн зүйл байсан нь олонтаа.
Гэвч нөгөө талаас хүн төрөлхтний хамгийн нандин үнэт зүйлүүдийн нэг болох хайр дурлал гэр бүлийн асуудал нь эрт цагт хууль цаазаар баталгааждаг өчүүхэн явцуу зүйл биш өөрсдийн итгэл үнэмшил, сүсэг бишрэлийн дагуу бурхан тэнгэр, хамгийн эрхэм нандин гэж үзсэн зүйлийнхээ өмнө андгай тангараг өргөн амлалт өгдөг байсан бол өнөөдөр хүн хүнээ хайрласнаа, хамтран амьдрал зохиохоор шийдсэнээ хууль дүрмийн дагуу баталгаажуулж, өндөр хөгжилтэй зарим оронд гэрээ хийж байж гэр бүл болдог болжээ.
Ухаарал
Ингээд бодохоор хүний нийгмийн ухамсрын, ёс зүйн дээд оргил цэг нь хүн хүнээ, байгаль дэлхийгээ, хүрээлэн байгаа орчноо ер нь амьдралыг бүхэлд нь хайрлах, бусдыг уучлах, хүсэл тачаалаасаа ангижрах тэр цэг байх болов уу. Буддын шашинд байдаг Нирваан дүрийг олох гэдэг нь чухам үүнийг л хэлсэн байх. Мэдээж хүн бүрийн хүсэл тэмүүлэл өөр өөр байдаг, өөр байх ч ёстой. Гагцхүү тэр их хүсэл тэмүүлэл нь хайр энэрэл гэсэн нийтлэг ганц л шинжийг агуулсан байх хэрэгтэй.
Үнэхээр хүн төрөлхтөн тэр оргилд хүрч чадах аваас тэр нийгэмд хайр дурлалаар учирсан хүмүүс заавал хуримын ордонд очиж гэрлэлтээ батлуулж байна гэж хайрыг доромжлохгүй. Бие биенээ хэзээ ч хардахгүй, хайр гэдэг бие биенээ харамлсан хардсан, зунгааралдан зүйл биш байх болно. Хайр гэдэг зүйл бидний төсөөлшгүй өндөр түвшинд хүрэх болно.
Хүн бүр хүсэхүй шунахуйг таягдан хаяж амар амгаланг эрхэмлэн чухалчлах болно. Хүний амьдралын гол зорилго эрх мэдэл, сандал суудал, мөнгө төгрөг биш зөвхөн бусдад өгөх хайр байх болно. Энэ хайр нь шинэ хүн төрөлхтний амьдралын утга учир байх болно.
Тэр цагт хий хоосон шашин шүтлэг, мухар сүсэг үгүй болж хүмүүс өөрөө өөрсдийнхөө бурханлаг шинжийг бүрэн хэрэгжүүлж, ухаарах болно. Хүн бүр өөрийн урсах ёстой замаар урсах болно. Жаргал гэдгийг амар амгалан юм гэж хүмүүс ойлгох болно. Хүн бүр эрдэм мэдлэг гэгээрлийг эрхэмлэн шүтэж ажил хөдөлмөрийг баяр хөөртэйгээр хийцгээх болно. Орой болгон дуу хуур эгшиглэн уянгалж хүмүүс аз жаргалаар бялхан цэнгэх болно.
Өлсгөлөн гуйланчлал үгүй болж хэн ч юугаар ч үл дутагдана. Даян дэлхийн ард түмэн бие биенээ төрсөн ах лугаа хүндэтгэн хайрлаж амьдралын гэрэл гэгээ амар амгалан өөд гар барин алхах бөгөөд хил хязгаар, цэрэг цагдаа, буу зэвсэг үгүй болно.
Хүн төрөлхтөн цэнхэр гарагтайгаа ээж хүү хоёр мэт эвтэй байж уудам хөндий, уул ус, цэцэг, навч, ургамал, амьтан нь хүмүүсийн удирддаг техник технологитой арга билиг лугаа зохицсон байх болно.
Хүний харилцааг зохицуулах нийгмийн хэмжүүр нь хууль, дүрэм, журам бус гагцхүү ухаарал, энэрлээр өлгийдүүлсэн хүмүүний ойлголцолоор хэмжигдэх болно.
Хүн нь хүнээ бурхан мэт дээдэлсэн төгс гэгээрсэн тэрхүү нийгэмд Хууль дүрэм нь археологийн олдвор адил хүмүүсийн амьдрахуйн бус танин мэдэхүйн хэрэгцээг хангах чанартай зүйл болон хувирч гагцхүү музейд л түүхийн дурсгал болон үлдэх болно.
Б.Мөнхзориг
S09/14
2010
Жич: Санал, шүүмжлэл нээлттэй хүлээж авна.
9/29 18.30-s nuhun hicheeltei!
Dears, ene 3 dahi udur buyu 9 sariin 29-nii 18.30 tsagaas Sanhuu udirdlaga 2 deer nuhun hicheeltei tul hudulmurchid urgunuur oroltsno uu. Tus hicheel deer ireh hagas saind shalgalttai buguud nuhun hicheeleer shalgaltand oroh sedviig uzne. Mun ene hicheel deer geriin daalgavar gej Sanhuu burtgel-iin nomnii (Bujinlkham) Capital tusuvlult bolon ternees hoishih 3 bulgiin buh bodlogiig bodooroi gesen bgaa shuu.
Friday, September 24, 2010
Thursday, September 16, 2010
Sanhuu burtgel daalgavar
Zarim ulsuud daalgavraa avaagui geed bn. daalgavriig doorh linkeer orj avna uu.
https://docs.google.com/fileview?id=0B0MJKrrgafAaM2Q0Y2M5NTAtMDdlYy00MGMxLWI1NjAtNWIzMGFlNjk3NWFl&hl=en&authkey=CK2_-I4J
https://docs.google.com/fileview?id=0B0MJKrrgafAaM2Q0Y2M5NTAtMDdlYy00MGMxLWI1NjAtNWIzMGFlNjk3NWFl&hl=en&authkey=CK2_-I4J
Thursday, September 9, 2010
Wednesday, September 8, 2010
Subscribe to:
Posts (Atom)